Амиа алдсан цэрэг хувийн компанийн ажлыг хийж яваад машинд дайруулж нас баржээ

Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын 30-нд Төв аймгийн Цээл суманд 21.40 цагт дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн. Тэгвэл Хүний эрхийн Үндэсний комиссоос тус ангид хяналт шалгалт хийжээ.

Энэ талаар “Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч, цэргүүдийг ажиллуулах гэрээг хувийн компанитай байгуулсан байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл жоолоодож явсан компанийн ажилтан цэргийг дайрсан. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Ээлжийн ахлах, хамт ажилласан цэргүүдтэй уулзаж, ярилцсан. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг учраас хэн нь буруутайг цагдаагийн байгууллага тогтооно. Энэ ангид өмнө нь ч гэсэн асуудал гарч байсан” гэх мэдээллийг өглөө.

Хэрэг гардаг өдөр нэг ахлагч, 8 хугацаат цэргийн алба хаагч ажилд явсан байна. Талийгаач 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагджээ. Тус ангиас талийгаачийн ар гэртэй нь уулзаж ахлагчийн дундаж цалингийн 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох талаар мэдэгдсэн байна.

Харин цагдаагийн байгууллагаас “ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн штабаас зөвшөөрөл авсан, аваагүй гэх зэрэг худал мэдээлэл нийгмийн сүлжээнд яригдаж байна.

Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчдыг тусгай ажилд томилдог. Энэ хүрээнд хийгдсэн ажил.

Түүнээс биш дотоодын цэргийн штаб дарга, удирдлагууд хувийн ажилдаа цэргийг ажилуулаагүй. Дотоодын цэрэг зөвхөн хууль тогтоомж, цэргийн дотоод албаны дүрмийг чанд мөрддөг. Тухайн ангид өөрсдийн туслах аж ахуй байдаг. Тийм ажил хийж байсан. Асуудлыг нууж хаасан зүйлгүй. Хэзээ ч хугацаат цэргийн алба хаагч өөрөө автомашин барьж явахгүй. Ямар шугамаар юунд явж байсан гэдгийг шалгаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *