Хүүхдийн зуслангуудын бэлтгэл ажилд мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байна
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан 2024 оны 06-р сарын 03-07-ны өдрүүдэд зуслангуудын бэлтгэл ажилд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна. Уг ажлыг Нийслэлийн ногоон бүсийн 25 зуслан болон Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын зуслангуудад хийх бөгөөд хүүхдийн зуслангийн чанар хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
Шалгалтын ажлын хэсэгт:
– Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар
– Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
– Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар
– Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
– Нийслэлийн Эрүүл мэндийн газар
– Нийслэлийн Онцгой байдлын газар
– Монголын Үндэсний зуслангуудын холбоо