Э.Улаанхүүгийн хар шүдлэнг “хаасан” морь бариачийг ажлаас нь халжээ

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тодруулбал “Долоодугаар сарын 11-нд алдаа гаргасан, морь бариачийг ажлаас нь халсан. Учир нь морь бариач санамсаргүй алдаа гаргаж, ззэрэгцэн орж ирсэн хоёр үрээний нэгийг барихаар оролдсон нь олон нийтийг төөрөгдүүлсэн” гэлээ.

Эргэн сануулахад, хурдан морины салбар хороо Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэх шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийг хоёр уяач хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ уяач З.Мэндсайхан түрүү морины шийдвэрийг эргэн харах өргөдөл өгсөн юм. Харин морь бариач өөрийнхөө үйлдлийг ямар нэг ашиг сонирхол, далд зорилго агуулаагүй хэмээн тайлбарласан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *