“Эцэг эхийн зөвлөл ба хүүхэд хамгааллын бодлого” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Байгууллагад эцэг эхийн зөвлөлийг байгуулж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд уриалсан уг сургалтыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа нээж, яамны удирдлага, нийт албан хаагчид оролцлоо.
Сургалтаар “Байгууллагын эцэг эхийн зөвлөл ба Хүүхэд хамгааллын бодлого”, ”Хүүхдийн хөгжил төлөвшил, нас сэтгэхүйн онцлог” сэдвийн хүрээнд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн багш, Доктор Ж.Баясгалан, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б. Мөнхжаргал нар илтгэл хэлэлцүүлж, Гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн хэрэгцээнд зориулан гаргасан ном гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Дээрх сургалтыг мөн Монгол Улсын хүүхэлдэйн театрын ажилтан албан хаагчдад хүргэж, нийт 95 хүн хамрагдлаа.