Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Цагаан суваргын ордын 34 хувийг олон нийтийн өмчид авах тухай мэдэгдсэн. Байгалийн баялгийн өгөөжийг хэдхэн гэр бүл хүртэх биш нийт ард иргэдэд хүртээхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зорьж буй юм.Улсын төсвөөр хайгуул хийсэн, стратегийн орд Цагаан суваргыг МАК авсан нь анхнаасаа будлиантай байв.  МАК компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд хандив өгснийхөө хариуд тус ордыг авсан гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлсэн нь анхаарал татаж байна.

2014 онд “Цагаан суварга”-ын 34 хувийг анхлан төрд авах агуулгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар УИХ төр хувь эзэмшихээс татгалзсан хэлбэрээр 54-р тогтоол батлуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга МАК нийт ард иргэдийн өгөөжийг нь хүртэх ёстой стратегийн ордыг 700-хан сая төгрөгөөр авах гэж байгаа нь шударга бус гэж хатуу шүүмжилж байв. Энэ үед  МАК-аас Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж, уг лоббиг зангидсан байдаг.

Мөн Ерөнхий сайд асан Д.Содном “Цагаан суваргын орд”-ыг МАК анхлан хувьд авах үеэс УИХ-ын 54-р тогтоолыг батлуулах хүртэл нийт 19 жил ажилласан байдаг.

Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Цагаан суваргын ордыг олон нийтийн өмчид эргүүлэн авах санал дэвшүүлэх үед Д.Содном гуай “Цагаан суварга” гэдэг нийтлэл бичиж, МАК компанид тус ордыг хэвээр үлдээх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлж байжээ. Тэрээр нийтлэлдээ:

“Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм.

Цагаансуваргын зэс молибденийн ордыг хууль журмын дагуу нарийн судалсан, боловсрогдсон техник эдийн засгийн үндэслэлийн дагуу үр ашигтай ашиглах чадвартай, шаардлагатай мэдээлэл хүний нөөцийг бүрдүүлж чадсан үндэсний компани бол Монголын Алт Компанигэж бичиж байв.

Харин дараа нь эл орд МАК-ийн бүрэн өмчлөлд шилжсэн.

Улмаар УИХ-ын дээрх тогтоолын ард МАК-ийн бүлэглэлийн лобби тэр дундаа Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Д.Содном нарын лобби нөлөөлсөн гэгддэг. Эндээс харвал Н.Номтойбаяр Ц.Элбэгдорж нар эртнээс ашиг сонирхлоороо холбогдсон байна. Харин Ерөнхий сайд асан Д.Содном нь өдгөө УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярын ухуулагчаар ажиллаж буй юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *