Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан байжээ
Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ.
Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө, ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон уг хуулийн заалтыг аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.
Шалгалтаар 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ.
Тиймээс Ховд аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийсэн байна.
Входные стальные двери с завода-производителя в наличии в Москве и области!
Большой выбор замков [url=https://korolev.vhodnye-metallicheskie-dveri.ru/]металлических дверей[/url]!