|

Завхан аймагт сэргээн босгох үйл ажиллагаа явуулж байна

Энэ сарын 19-нд 21.30 цагийн байдлаар үерт өртсөн Завхан аймгийн Улиастай сумын багуудын нутаг дэвсгэрт хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хийж байна. Үүнд:

Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид Жинст багийн үерийн усанд автсан 42 айл өрхийг тус багийн цагаан хаалганы пост руу нүүлгэн шилжүүлж, 6 автомашиныг татан гаргаж хоорондын ам руу 2040 м3 лаг шаврыг зөөж, цэвэрлэсэн. Зооноз өвчин судлалын төвөөс нийтийн эзэмшлийн 4591,1 м2 гудамж талбай, иргэдийн 386 автомашин, 72 айл өрх, 20 мотоцикльд 18 тонн 450 литр жавелионы уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

​Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албанаас Чигэстэй, Жаргалант, Өлзийт, Богдын гол багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай замд 400 м3 шороо буулгаж замыг засварласан мөн 5 тн даацтай CRD-70 автомашинаар 328 м3 шороо татаж үерийн улмаас үүссэн гуу жалганд асгаж тэгшилсэн.

Хүнс хөдөө аж ахуйн газраас Жинст багт байрладаг 12 зооринд үзлэг хийж 4 төрлийн хүнсний ногооноос дээж авсан шинжилгээ хийгдээгүй, лааны булангийн ногооны талбайд тандалт хийж байна.

Алтай Улиастай эрчим хүчний систем ТӨХК–ийн ажилчид үерт өртөөгүй 396 айл өрхийн эрчим хүчийг хэвийн болгосон.

Хорогдох байрыг Монгол Улсын их сургуулийн Завхан сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Чандмань эрдэнэ Нэгдүгээр сургуулийн дотуур байруудад нийт 65 хүний хорогдох байрыг бэлтгэж өнөөдрийн байдлаар 106 иргэнийг байршуулаад байна.

Цагдаагийн газрын алба хаагчид үерт өртсөн газар болон нүүлгэн шилжүүлсэн айл, өрхийг хамгаалалтад аван ажиллаж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас үерийн гамшигт өртсөн 73 өрхөд хүүхэд гэр бүлийн эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн  үнэлгээг хийж,  үнэлгээнд хамрагдсан 117  хүүхэд, гэр бүлд нэн шаардлагатай  ахуйн багц  /гар нүүрний алчуур, оо  сойз, ариун цэврийн хэрэгсэл, нойтон салфетка, бактерийн эсрэг саван, нойлын цаас, эдийн саван, углааш, зузаан оймс/  хүлээлгэн өглөө. Түр хоргодох байранд байрлаж буй хүүхэд, гэр бүлийн гишүүдэд хүүхэд хамгааллын зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөмж байршуулсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *