“The Hu” хамтлаг Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийнэ
Алдарт “The Hu” хамтлаг Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-нд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарласан юм. Хамтлагийн зүгээс “Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно” хэмээжээ.
Тоглолт энэ сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын “Hit” паркт болно.
Энгийн тасалбар: 99,000 төгрөг
“Fan zone” тасалбар: 600,000 төгрөг
“VIP” тасалбар: 2,000,000 төгрөг