“Монгол Базальт” ХК Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Энэ үеэр Монгол Базальт ХК (MSE: MBW) нь Базальт Узбекистан Групптэй хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа.
Энэхүү төсөл нь эхний үе шатандаа 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна.
Монгол Базальт ХК-ийн нэвтрүүлж буй орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй дэлхийд ховор технологийн шийдэл нь Узбекистан улсын үндэсний хэмжээнд 2030 он гэхэд ДНБ-д ногдох хүлэмжийн хийн тодорхой ялгарлыг 2010 оны түвшнээс 35 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхэд нь туслах юм.