Сонгуулийн үеэр улсын хэмжээнд нийт 240 сайн дурын ажиглагч ажиллана
Энэ баасан гарагт УИХ-ын ээлжит сонгуулийн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нийт 240 орчим сайн дурын ажиглагч сонгуулийн үйл явцад хяналт тавьж ажиллахаар бүртгүүлжээ.
Тодруулбал, нийт 114 хэсгийн хороонд 220 хараат бус сайн дурынхан ажиглагч ажиллахаар СЕХ-ны цахим системээр болон хэсгийн хороодод биечлэн материалаа хүргүүлж, ажиглагчийн үнэмлэхээ авсан байна. Харин улсын хэмжээнд 2180 хэсэг, нийслэл хотод 509 хэсгийн хороо ажиллахаас нийслэлийн 101 хэсэгт 200 ажиглагч, 13 багийн ахлагч, орон нутагт 12 аймгийн (Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Увс, Ховсгөл, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Дархан, Төв, Дорноговь) 13 хэсэгт 21 ажиглагч ажиллах аж.