Дулааны улирал эхэлснээс хойш 31 хүн усанд осолдож амиа алдсаны дөрөв нь хүүхэд байжээ
Зуны сарууд үргэлжилж буйтай холбогдуулан ОБЕГ-аас усанд осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 27 том хүн, 4 хүүхэд усанд осолдож амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна.
Иймд усархаг бороо олон өдөр үргэлжилж орсны улмаас гол, нууруудын усны түвшин үерийн эрсдлийн хэмжээнд хүрээд буй тул голын эрэг орчимд бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, нарлаж зугаалахдаа сонор сэрэмжтэй байж усанд осолдох эрсдлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.