Цэнхэр дугаартай машинаа унаад цэцэрлэгтээ явна даа
Эрчим хүчний харьяа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ “ТӨХК”-ийн 9387 УБЦ “Land Cruiser”200 маркийн төрийн өмчийн бүртгэлтэй албаны автомашинаар хүүхдээ зөөж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гараад буй.
Тодруулбал Эрчим хүчний харьяа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ “ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа 9387 УБЦ “Land Cruiser 200” маркийн төрийн өмчийн бүртгэлтэй албаны автомашинаар өдөр болгон хүүхдээ “ОРЧЛОН” сургуульд хүргэж өгдөг гэх мэдээлэл байна. Үүндээ тайлбар хийнэ үү? гэх нийтлэлийг иргэн Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсандаа оруулсан юм.
Тэгвэл түүний түүний нийтлэлд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Улаанбаатар салбарын дарга Д.Будхүү “ Дашдаваа захирал биш шүү!!! “ЦДҮСүлжээ” Улаанбаатар салбарын дарга Будхүү гэж би байна!!! Өдөр болгон биш шүү. Хүүхэд зөөдөг ах хөдөө ажил гараад явсан энэ 7 хоног өглөө ажилдаа явах замдаа охиноо хүргэж өгсөн үнэн болно. Эхнэр 1-ой 7-сартай хүүхдээ гэртээ хардаг байгаа !!!” гэх тайлбарыг хийжээ.
Төрийн өмчийг хувьдаа завших, ашиглах, эзэмших, зориулалтын бусаар ашиглах хориотой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх”-ээр болсон билээ.