Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод консулын патент гардуулжээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6,000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг хэлэв. Иймд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши мужууд хамаарагддаг.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *