Бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас баржээ

Өвөрхангай, Хэнтий аймагт бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай осол гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Зургаадугаар сарын 19-ний өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд Өвөрхангай аймагт морьноос унасан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байх үедээ нас барсан. Мөн энэ сарын 23-нд найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй гэх хэрэг бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *