“Иргэний үнэмлэхгүй бол хурууны хээгээр саналаа өгөх боломжтой”
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болж байна. Иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ зайлшгүй авчрах шаардлагагүй бөгөөд хурууны хээгээр бүртгэх аж. Энэ талаар СЕХ-ноос “Хурууны хээгээр бүртгэл хийгдэнэ. Хурууны хээ нь уншихгүй тохиолдолд иргэний үнэмлэх шалгана. Мөн санал авах байранд цахилгаан тасарсан тохиолдолд иргэний үнэмлэх шаардлагатай. Тиймээс иргэний үнэмлэхээ заавал авчирах шаардлагагүй” гэсэн юм. Түүнчлэн санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийж байна.
Энэ удаагийн сонгуулиар иргэд хоёр саналын хуудас бөглөнө. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болж, дахин нэг удаа саналын хуудас өгөх юм.