Шинээр байгуулагдах Засгийн газар Хүний нөөцийн яамтай болохоор яригдаж байна
Хамтарсан Засгийн газар байгуулагдах эсэх асуудал яригдаж байгаа энэ үед мөн яамдын бүтцийг өөрчлөх, шинээр яам байгуулах асуудлууд ч хөндөгдөж буй аж. Бид өмнөх мэдээллээрээ одоогийн ХНХЯ-ны үйл ажиллагааг 3 салгаж магадгүй талаар мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар мөн Хүний нөөцийн яамтай болохоор яригдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, ХНХЯ-ны цалин хөлсийн бодлогын хэсгийг нэгтгэж, тус яам байгуулагдах гэнэ.
Жишээ дурдахад, БНСУ-д энэ чиглэлийн яам үйл ажиллагаагаа явуулдаг аж.