|

The Mongolz Бразилын FURIA-д хожигдож 9-р байр эзэллээ

#CS2 The Mongolz “Esports World Cup”-ын хоёр дахь өдөр, Resurrection Stage шатны финалд Бразилын FURIA Esports багт хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Электрон спортын түүхэд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай (Нийт шагналын сан 60 сая ам.доллар) “Esports World Cup” наадам электрон спортын 22 төрлөөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод үргэлжилж байна.

Наадмын гол спортуудын нэг CS2 (Counter Strike 2)-ын 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээний хоёр дахь өдөр “Resurrection Stage” шатны тоглолтууд боллоо.

Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын “The MongolZ” Resurrection Stage-ын финалд Бразилын “FURIA Esports” багтай тоглож Nuke-д 13-9 харьцаагаар хожигдов.

Тэд өчигдөр эхний тоглолтоо дэлхийн чансааны зургаад бичигдэж буй “G2 Esports” багтай хийж 2-0 (Ancient 11-13, Inferno 13-16) харьцаагаар хожигдсоноор Resurrection Stage-д тоглохоор болсон юм.

Улмаар Бразилын “MIBR” багийг Inferno-д 13-2, Хойд Америкийн “M80” багийг Ancient-д 13-8 харьцаагаар хожиж финалд хүрсэн билээ.

Ийнхүү FURIA Esports баг Playoffs шатанд “MOUZ” багтай тоглохоор болсон бол The MongolZ тэмцээний 9-р байрыг эзэлж 25 мянган ам.доллар авлаа.

“Esports World Cup 2024” наадмын CS2 төрөлд Монголын “The MongolZ” оролцож байгаагаас гадна Mobile Legends төрөлд Монголын “IHC Esports” баг оролцож 20-р байрыг эзлэн 36 мянган ам.доллар аваад харьсан. Мөн PUBG Mobile төрөлд Монголын “IHC Esports”, “Falcons Force”, “4Merical Vibes” багууд оролцоно. Тэд энэ сарын 19-өөс тоглож эхэлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *