Автомашины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сум Цагаан булаг багийн Угтах хаалга гэдэг газарт “Суудлын болон ачааны машин мөргөлдөж, эд ангид нэг хүн хавчуулагдсан” гэх дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 16:50 цагт иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, иргэн Б-ийн Тоёота приус суудлын автомашин иргэн Э-ийн Киа Бонго Фронтер автомашинтай мөргөлдөж, ачааны машины жолооч Э/56 эрэгтэй/ хөл нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.