Осол гаргасан жолооч хэргийн газраа орхиж явжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхиж явсан байжээ.

Хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *