Монгол Улсын Их Хурлын 4 дэд хорооны бүрэлдэхүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 93 дугаар зарлигийн дагуу Монгол Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарласан билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг.

Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *