Сэтгүлч Н.Өнөрцэцэгт 4,9 жилийн хорих ял оноожээ
“Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэжилж шүүх шийдвэрээ танилцууллаа.
Түүний хувьд хэргийг нээлттэй горимоор шүүж өгөөч, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон юм.
Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан байна. Шүүхийн шийдвэрээр түүнд 4,9 жилийн хорих ял оноожээ.