Үерт өртсөн нийслэлчүүдэд зориулан Дундговь аймгийн малчид 100 хонь хандивлажээ
Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөн билээ.
Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивлажээ.