“Шунхлай групп” 100 сая төгрөгийн шатахууны талоныг НОК-т өгчээ
Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөн билээ.
Тухайлбал, НҮБ 11.9 сая, “Шунхлай групп” ХХК 100 сая, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгсөн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм.
Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.