ӨНӨӨДӨР: Шинэ Хархорум хотын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2024.07.24/ болох үйл явдлыг хүргэж байна.


09:00 цагт:

  • “Ондо” компанийн байранд “Алтарганы ертөнц-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт:

  • Төрийн ордонд: “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн 18 улсын 38 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас мэдээлэл хийнэ.
  • НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан болно.

11:00 цагт:

  • “Степпе Арена”-д Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Утас: 9911-7603, 9999-0391, 8869-4040

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *