Хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2 олджээ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 149, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 6 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 45.881 зөрчилд 45.508 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 197 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 45 баривчилж, эрх хасаж, 318 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 44.947 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 45.881 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 44.865 шийдвэрлэж, шүүхээр 643 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1695, Танхайрах 146, Хүний биед халдах 321, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 245, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 42.511, бусад 963 зөрчил байна.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 31, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 73, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 62, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн этгээд 16 олж тогтоосон.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.030.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 146 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.