Өнөөдөр Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар барилдана
Парис-2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал шигшээ 16 шатны барилдаанаа хийх бол Энхсайханы Дэлгэрмаа дагаж барилдана.
Э.Дэлгэрмаа өчигдөр эхний шатанд Киргизийн бөхөд ялагдсан бөгөөд Мээрим Жуманазаро өнгөрсөн шөнө финалд шалгарснаар түүнд ялагдсан бөхчүүд дагаж барилдахаар болсон юм.
Э.Дэлгэрмаа өнөөдөр 17:00 цагаас 2022, 2023 оны дэлхийн аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Нонока Озакитай барилдана. Тэдний ялсан нь хүрэл медалийн төлөө 00:15 цагаас Нигери улсын тамирчин, Токиогийн олимпын мөнгөн медальт Блессин Оборудудутай хүч үзнэ.
Харин 2021 оны дэлхийн аваргын хүрэл, 2022, 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт 22 настай Д.Отгонжаргал шигшээ 16 шатны эхний барилдаанаа 17:00 цагаас 2023 оны Европын аваргын хүрэл медальт Италийн 24 настай Эмануэла Лиуцитай хийнэ. Ялсан шөвгийн наймд шалгарна.