Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох юм.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эхний ээлжийн үндэсний 4 багтай уулзаж, манай улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй танилцаж, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх тодорхой шийдэл гаргаж, холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв.
Энэ 8 дугаар сараас эхлэн дээрх үндэсний багуудын хүний нөөцийг чадавхжуулах ажил эхлэх бөгөөд тэднийг суралцаж байх хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллахаар боллоо.
Үүний үр дүнд:
  • Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
  • Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
  • Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
  • Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг эх орондоо авах нөхцөл бүрдэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *