МСНЭ: Н.Өнөрцэцэгт ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн талаар МСНЭ /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/-ээс тодруулга гаргажээ.
Тус мэгдэгдэлдээ, “МЭДЭГДЭЛ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явц нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэшнл төв зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг мэргэжлийн байгууллага, эвсэл холбоодыг ихээхэн түгшээж байна.
Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хэд хэдэн үйлдлийг нэгтгэж, төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэл, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг хэсэгчлэн хаалттай явуулж болох байтал бүхэлд нь хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл шүүх засаглалд хэрэгжүүлж, олон нийтэд тунхаглан зарлаж буй олны итгэлийг хүлээсэн, ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж улмаар хууль эрх зүйн үр нөлөөг алдагдуулж байна хэмээн бид үзэж байна” гэжээ.