Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ардчилсан намд “ЛАЙ” болох вий
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж Сонгинохайрхан дүүрэгт ардчилсан намаас лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нэр дэвшихээр болов.
Анхан шатны шүүхээс түүнд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль өгсөн, худал мэдээллийг тарааж улсад улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Шүүхийн шийдвэрийг Д.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж давж заалдсанаар хорих ялаа 1 жил 10 сар болгож бууруулсан.
Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан тэрээр энэ удаагийн нийслэлийн сонгуульд нэр дэвшихээр болж түмэн олонд өөрийгөө тунхаглав. Угтаа бол авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглодог хуультай. Худал мэдээлэл тарааж, хүний алдар нэр хүндэд халдсан гэмт хэрэгтнийг нийслэлийн сонгуульд нэр дэвшүүлж буй Ардчилсан нам өөрсдөдөө лай удах вий.
Эсвэл ардчилсан нам лайвчин Д.Мөнх-Эрдэнийг сонгуульд нэр дэвшүүлтлээ сонголтгүй болчихсон юм болов уу. Хараалын үгсийг ерөөл шиг хэлж, хэн тааралдсан хүн рүүгээ дайрч давшилдаг түүнд улс төрийн албан тушаал, тэр дундаа иргэдийн төлөөлөл болж ажиллах төлөөлөгчийн суудал тохирохгүй ээ.
Дүү нь УИХ-ын гишүүн болсон. Одоо ах нь нийслэлд төлөөлөгч болохоор санаархаж байна. Монголын төр энэ гэр бүлд ямар өртэй болоод ах дүүгээрээ сандал суудалд санаархаж явна вэ? Нөгөө талдаа албан тушаал, эрх ямбийн шуналд нь ардчилсан нам түлхэц болоод толгойг нь илээд сууж байна.
Муу нэр луу данстай лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ардчилсан намд “ЛАЙ” болох вий