Баруун бүсийн ахлагчдын уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт өнөөдөр Завхан аймагт эхэллээ.
Чуулга уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 200 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байна.
Энэ хүрээнд армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд оролцогчид орон нутгийн музейн үзмэр болоод түүхэн дурсгалт, цогцолборууд газруудтай танилцах юм.