Эзэнгүй цогцос оршуулахад 34,1 сая төгрөг төсөвлөжээ
“Зарим цогцос оршуулах, зардлыг санхүүжүүлэх журам”-ыг өнгөрсөн жил буюу 2023 оны тавдугаар сарын 19-ны өдөр баталсан.
Хэн болох нь тогтоогдоогүй, оршуулгыг хариуцан зохион байгуулах этгээдгүй хүний цогцосыг оршуулах, гарах зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулж буй.
Тэгвэл энэ улиралд эзэнгүй цогцос оршуулах зардалд нийслэлээс 34.1 сая төгрөг зарцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсэн байна. Зарим цогцос оршуулах ажлыг улиралд нэг удаа зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө зарим цогцос оршуулах ажлыг зохион байгуулж болно гэж журамд заажээ.