С.Амарсайхан: Улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна
Хаваржилтын нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-оос мэдээлэл хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Хоёр дугаар сарын 15-наас Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал буюу улбар шар түвшинд шилжин ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Зам нь хаагдсан, одоо болтол холбоо тогтоож чадахгүй байгаа малчин айлууд бий. Тухайлбал, Архангай аймагт сүлжээ барьдаггүй газар амьдардаг 700 гаруй айл өрх байна. Нийт аймгаар нь тооцвол ийм айл өрхийн төлөө их гарна. Гэхдээ аймаг орон нутгаас нь зам гаргах, ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоох ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогдсон байна. Дулаарахаар малын хорогдолтой холбоотой өвчин гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс одооноос айлуудаар явж хорогдсон малыг цуглуулж, булах газраа бөөгнүүлж байгаа. Ингэж цуглуулаад газар булж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ” гэв.