“АНТРЕ РЕСУРС ИНК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сайдын зөвлөх Ш.Адьшаа, ТТХ-ийн дарга Г.Начинсүрэн, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцож “Антре Ресурс” ХХК-ийн зүгээс салбарын сайдад өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талаарх холбогдох мэдээлллийг өгч, санал солилцов.

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Антре Ресурс Инк” компанийн нийт хувьцааны 9.5%-ийг Рио Тинто, 7,9%-ийг Туркойз Хилл, 14.4%-ийг “Сандсторм Голд” компаниуд эзэмшиж байгаа талаар уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан холбогдох мэдээлэлтэй танилцаж, талууд харилцан ойлголцлын түвшинд хамтрах, асуудлыг хэлэлцэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *