С.Амарсайхан: Эрсдэл бага байвал долдугаар сараас эхлэн үе шаттайгаар жуулчдыг зорчуулна

 УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Цар тахлын нөхцөл байдлын асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

С.Амарсайхан “Эмнэлгийн тусламжийн тэргүүдийг сумдад хуваарилах асуудлыг судалж байгаа. Гамшигтай тэмцэх зардал онцгой байдлын газрын төсөвт найман тэрбум төгрөг суусан. Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын ажлыг тав, зургаадугаар сард бүрэн хийж дуусгана. Зургаадугаар сарын 4-нөөс өмнө Улаанбаатар хотын иргэдийн хоёрдугаар тунг хийж дуусгана. Орон нутаг руу тавдугаар сарын эхний долоо хоногт вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөлт хангагдаж байна. Ингээд долоодугаар сарын нэгэн гэхэд орон даяар вакцины нэг, хоёрдугаар тунг хийж дуусгана.

МУ-ын Засгийн газар тавдугаар сарын 1-ээс хил нээх шийдвэр гаргасан. Мөн долдугаар сараас эхлэн халдварын тархалт, нөхцөл байдалтай уялдуулж, эрсдэл бага байвал жуулчдыг үе шаттайгаар зорчуулах боломжийг бүрдүүлэх тал дээр Гадаад хэргийн яаманд үүрэг, чиглэл өгч холбогдох яриа хэлэлцээг хийж байгаа.” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *