Эмэгтэй шигшээ баг тавдугаар өрөгт АНУ-ыг хожсоноор 3-р байрт бичигдэж эхэллээ
Шатар 45 дахь удаагийн шатрын олимпиадын Тавдугаар өрөгт эмэгтэй баг АНУ-ыг 2.5-1.5, эрэгтэй баг Суданыг 4-0 харьцаагаар хожлоо.
FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.
Энэ сарын 23-ыг дуустал үргэлжлэх тэмцээний Тавдугаар өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг АНУ-ыг, эрэгтэй баг Суданыг хожлоо.
- Шатрын эмэгтэй шигшээ баг Испанийг хожсоноор 7-р байр руу дэвшлээ
- Эрэгтэйчүүд дахин тэнцэж, эмэгтэй баг гурав дахь өрсөлдөгчөө яллаа
- Эмэгтэй баг Монаког хожиж, эрэгтэй баг Чехтэй тэнцлээ
Тодруулбал, эмэгтэй шигшээ баг тавдугаар өрөгт АНУ-ын шигшээ багтай таарсан бөгөөд Т.Мөнхзулын бүтэн оноогоор илүүрхэж 2.5-1.5 харьцаагаар хожлоо.
- WGM Төрмөнхийн Мөнхзул /Цагаан/ 1-0 /Хар/ IM Гулрухбегим Тохиржонова
- IM Батхуягийн Мөнгөнтуул /Хар/ 0.5-0.5 /Цагаан/ IM Карисса Ийп
- IM Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ /Цагаан/ 0.5-0.5 /Хар/ GM Ирина Краш
- WCM Бат-Эрдэнийн Мөнгөнзул /Хар/ 0.5-0.5 /Цагаан/ IM Алис Ли
Ингэснээр эмэгтэй шигшээ баг 10 (14.5) оноотой болж 3-р байрт Энэтхэг, Арменийн шигшээ багуудын араас бичигдэж эхэллээ. Тэд Зургаадугаар өрөгт Гүржийн шигшээ багтай тоглоно.
Харин эрэгтэй баг тавдугаар өрөгт Суданыг шигшээ багийг 4-0 харьцаагаар илүүрхэв.
- IM Ганзоригийн Амартүвшин /Цагаан/ 1-0 /Хар/ IM Омар Элтигани
- FM Сумъяагийн Чингүүн /Хар/ 1-0 /Цагаан/ IM Хассан Ахмед
- FM Мөнхдалайн Амилал /Цагаан/ 1-0 /Хар/ FM Мохаммед Хамид
- FM Хуягцогтын Итгэлт /Хар/ 1-0 /Цагаан/ CM Сиддиг Элтаг
Ингэснээр эрэгтэй шигшээ баг 6 (12.5) оноотой болж 53-р байрт бичигдэж эхлэв. Тэд Зургаадугаар өрөгт Болгарын шигшээ багтай тоглоно.
Зургаадугаар өрөг дууссаны дараа тэмцээн нэг өдөр завсарлах бөгөөд хамгийн сүүлийн буюу 11-р өрөгт есдүгээр сарын 22-д болно.