|

Хамба лам З.Санждоржийн хэргийг 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар шүүхэд шилжүүллээ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл энэ хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд

“Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.В нь бусадтай үгсэн хуйвалдаж арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн гаргахаар Дорнод аймаг дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Тээврийн прокурорын газраас иргэн Г.Ө нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мопедтой зорчиж байсан 2 иргэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, холбогдох байгууллагад мэдэгдэлгүй ослын газраас зугтаасан хэрэгт Эрүүгийн хуулийн  27.11 дүгээр зүйлийн 1 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Мэргэжлийн сургалтын байгууллагад суралцаж, төгсөөгүй иргэн Л.Т нь “Төмөр замын замчин”-ы хуурамч үнэмлэх ашиглан 2020 оноос хойш Улаанбаатар төмөр замд ажилласан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *