Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдах 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.10.02/ эхэлж энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 6, эмэгтэй 8 нийт 14 тамирчин, 2 дасгалжуулагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онуудад өсвөр үеийн ДАШТ-с алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн тамирчид өрсөлдөнө.
Тодруулбал,
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд:
- Өнөрбатын Жанцандорж. -60 кг
- Мөнхжаргалын Тэргэлсар. -60 кг
- Баатарцогтын Мөнгөнхуяг. -66 кг
- Жүгдэргаравын Энхтөр. -73 кг
- Нэргүйн Жангарай. -81 кг
- Очирын Гэрэлтбаяр. +100 кг
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:
- Жамсрангийн Анударь. -48 кг
- Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ. -52 кг
- Баянмөнхийн Уранзаяа. -52 кг
- Тэрбишийн Ариунзаяа. -57 кг
- Оюунгэрэлийн Оюунчимэг. -57 кг
- Дарханбатбаярын Есүй. -63 кг
- Батсуурийн Ням-Эрдэнэ. -70 кг
- Отгонбаярын Хүслэн. -78 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм.
Дашрамд, Душанбегийн дэлхийн аваргад 67 орны 539 тамирчид оролцож байгаа аж.