Хятад улсад “Гучин Мянган Хонь” нэртэй архи худалдаалагдаж эхэлжээ
Өнгөрөгч 2020 онд БНХАУ-ын халдварт өвчний нөхцөл хүндэрч, халдвар авагсдын тоо гаарсаар байсан. Олон мужууд хөл хорио тогтоож, нас барагсдын тоо хэрээс хэтэрснээр Хятад улсын санхүү эдийн засгийн байдал шат дараалан дордож, хөрш орны хувьд сэтгэл эмзэглүүлэм мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн юм.
Харин уг нөхцөл байдлын дагуу манай улсын Засгийн Газраас БНХАУ-д 30.000 хонь амьдаар нь хил давуулан, тусламж үзүүлэх шийдвэр гаргаж байсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэгэн залуу уг үйлдлийг баримтжуулж “Гучин Мянган Хонь” нэртэй архи үйлдвэрлэн гаргаад хэдэн сар өнгөрчээ. Мөн одоогооор уг бүтээгдэхүүн зөвхөн БНХАУ-д худалдаалагдаж байгаа юм байна.