С.Эрдэнийн хүү Э.Одбаяр зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан тул баривчлагджээ
У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна. Энэ үеэр Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, коронавирусийн халдвараар нас барагсдад гашуудал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ.
Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: “Э.Одбаярын тухайд цагдаагийн байгууллагад урд гаргасан асуудлаар зөрлийн хэрэгт шалгагдаж байсан. Өмнө нь дуудаж тайлбар авах гэсэн боловч /олон удаа дуудсан/ ирээгүй тул очиж Цагдаагийн байгууллага авч ирсэн байна.
Тайлбар авсан. Мөн Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болсон. Цагдаагийн байгууллага шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас зөрчлийг таслан зогсоож хэлтэс дээр авч ирэн тайлбар авсан байна.”гэлээ.
Expression and cloning vectors may contain a selection gene, also termed a selectable marker cialis with priligy