АН-аас Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр өөрийн биеэр зараллаа.
Тэрбээр Уухай хөдөлгөөний гишүүдийн саналаар Clubhouse-т зочноор уригдан оролцож байхдаа энэхүү шийдвэрээ ил болгожээ.
Ардчилсан намаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байсан.
АН-ын хувьд дотроо зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хоёр хуваагдсан АН өнгөрсөн сард тус тусдаа шинэ дарга нараа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон билээ.
Тэгвэл Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар тэдний хэнийг нь АН-ын даргаар бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *