Г.Ганболд: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээнүүдийн ихэнх нь Өмнөговь аймгийн удирдлагуудын хүүхдүүдийн компаниудад хамааралтай

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Бүх худалдан авалт буюу 3000 гаруй гэрээнд том баг орж шалгахгүй бол болохгүй. Орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой асуудлаар Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тухайн үеийн удирдлага, тус компанийн ТУЗ-ийн дарга нартай хамаарал бүхий олон гэрээ байгаа. Үүнээс жишээ дурдаж болно. Тэр гэрээнүүдийг сонсголоор хамааралтай нь тогтоохоор төлөвлөсөн байсан. Гэхдээ “Тавантолгой” ХК-ийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа учир мэдээлэх боломжгүй.Ер нь бол “Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой хийсэн гэрээнүүдийн дийлэнх нь ТУЗ-ийн гишүүд, аймгийн удирдлагуудын охид хөвгүүдийнхээ нэр дээр байгуулсан компаниудынх байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *