Г.Ууганбаатар: Гандантэгчэнлин хийдийн харъяа 112-р сургуульд шалгалт хийхэд бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) өнгөрсөн жилээс эхлээд ЕБС-дын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж эхэлсэн байна.
Энэ хүрээнд хийсэн шалгалтаар Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн орчин нөхцөл ямар байсан талаар ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Гандантэгчэнлин хийдийн харъяа 112-р сургуульд 2022 оны тавдугаар сард хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан.Тус шалгалтын үеэр үе тэнгийнхний дээрэлхэлт болон бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй. Бид тус сургуульд суралцаж буй хүүхэд болгоны төлөөлөл, багш лам нартай нь уулзаж ярилцлага тодруулга авахад хүний эрхийн зөрчил байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Шалгалтын үеэр авсан санал асуулгаар ч тогтоогдоогүй”гэв.
Энэ жил ХЭҮК-оос шашны байгууллагуудын дэргэдэх дотуур байрнуудад хяналт шалгалтын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд сая үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд шалгалт хийх удирдамжийг баталжээ.