Ч.Ундрам: Сургалтын хөтөлбөрт тусгасан англи хэлтэй холбоотой заалтыг өөрчлүүлэхгүй, манах ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам англи хэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Л.Энх-Амгалан сайдын хувьд хөтөлбөрийн дагуу англи хэл заана, хуулийн дагуу 10 жилийн турш үзэл баримтлал өөрчлөгдөхгүй гэж ярьж байна. Энэ асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ дараа нь өөр санаа бодолтой хүн орж ирээд батлуулчихвал яах вэ? Ингэвэл тэр хүн хариуцлага хүлээхгүй. Хамтын шийдвэр байсан ч гэдэг юм уу тайлбар хэлэхэд хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй. Уг нь бол англи хэл заах асуудлыг хамгаалсан бол зүгээр байсан юм. Гэхдээ цаашид үеийн үед олон нийт, сэтгүүлчид, бид нар сургалтын хөтөлбөрт тусгасан англи хэлтэй холбоотой асуудлыг өөрчлөхгүй, үзэл баримтлалыг тогтвортой байлгах тал дээр манах ёстой. Дараа нь өөр хэн нэгэн орж ирээд энэхүү заалтыг өөрчлөх гэвэл бид юу ярьж байснаа сануулж, манах ёстой шүү” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *