НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголт авна
2024 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх орно.
Иймд III улиралд худалдан авалт хийсэн баримтуудаа иргэд та бүхнийг энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын албанаас санууллаа. 2024 оны II улирлын буцаан олголтоор нийт 1,281,757 иргэний дансанд 84.6 тэрбум төгрөг шилжүүлж байв.