Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж ажиллана
Засгийн газрын өнөөдрийн (2024.10.02) ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг олон улсын хүний эрхийг байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг байгуулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо ахалж ажиллаж байсан.
Б.Солонгоо сайд өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ Ажлын хэсгийг ахалж, ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Цаашид энэ ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд санал дүгнэлт гаргаж, ажиллана” гэлээ.