“Нийслэл-385” менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл  хот үүсэн байгуулагдсаны  385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг зохион байгуулж буй. Тус хөтөлбөр нь нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд есдүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 120 орчим албан хаагчийн хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авсан юм. Эдгээр оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 81 албан хаагч Mентигээр шалгарсан бол төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй  42 албан хаагчаас 16 албан хаагч Mентороор шалгаран оролцож байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон албан хаагчтай хуваалцах, тэднийг чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэх,  эзэмшсэн мэргэжилдээ мэргэших ур чадварыг нэмэгдүүлэхэд оршиж буй.

Similar Posts

One Comment

  1. Good day! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I’m trying to
    get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results.
    If you know of any please share. Many thanks! You can read similar article here:
    Eco product

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *