Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ
Кино театруудын менежментийн холбооноос орон нутгийн сонгуулиар ажиллах хүсэлтийг Хотын дарга Х.Нямбаатарт хандан гаргалаа.
Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ирцийг дэмжиж зөвхөн саналаа өгсөн иргэд болон хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн энэ өдөр насанд хүрээгүй хүүхдүүдийн үзвэр үзэх боломж хаагдаж байгааг анхаарахыг хүссэн байна.