ӨНӨӨДӨР: Д.Сүхбаатарын талбайд байрлах авто замын “Эхлэл цэг”-т хүндэтгэл үзүүлнэ

Аравдугаар сарын 25-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00-10:00 цагт: Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.

  • Д.Сүхбаатарын талбайд байрлах авто замын “Эхлэл цэг”-т хүндэтгэл үзүүлнэ.
  • Баярын хурал “Корпорэйт “зочид буудалд болж, салбарын шилдэг ажилчдад шагнал гардуулна.

10:30 цагт: “Ибис” зочид буудалд: “Аялал жуулчлалын АЙ ТИ ЭМ Монгол-2024” үзэсгэлэн “Мишээл Экспо”-д нээгдэх талаар хэвлэлийн хуралтай. Утас: 9910-9816.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлнэ.

11:00 цагт: ШУА-д: Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд зочилж, ШУА-ийн судлаач эрдэмтэдтэй уулзаж, илтгэл тавина.

11:00 цагт: МҮЭХ-ны төв байранд: Эрчим хүчний үнийн талаар мэдээлэл хийж, шаардлага танилцуулна.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүний төсвийг 2025 онд төсөвт тусгах талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 9979-0206, 8019-0070.

12:00 цагт: Байгалийн түүхийн музейд: Монголын Филателийн холбооноос “Монгол марк-100” үзэсгэлэнг нээнэ.

-ХААН галерейд: Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн нээгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *