Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч 300 га талбай шатжээ

Хээрийн түймэр:Дундговь аймаг, Хулд сум Бүлээн багийн “Шар цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70км, сумын төвөөс урд зүгт 13км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус  сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *