ХУРД хамтлаг: Бид хүндэт харуул жагсааснаараа үзэгчдээ хүндэлсэн болохоос улсаа доромжлоогүй
Рок попын урлагийн томоохон төлөөлөл болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо энэ сарын 10-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. “Анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгч цуглууллаа”, “Ямар нэгэн хог үлдээгээгүй цэнгэлдэхийн зүлгийг цэвэрхэн үлдээлээ” гэсэн эерэг сэтгэгдлүүд хөвөрлөө. Гэсэн ч тус хамтлаг тоглолтынхоо үеэр хүндэт харуул жагсааж, ахлагчийн командаар “Хурд” хэмээн зарлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээж олны анхааралд ороод байна. Энэ тухай тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр:
“Бид хүндэт харуул жагсааснаараа үзэгдчээ хүндэлсэн болохоос улсаа доромжлоогүй. Дэлхийн олон улс оронд рок хамтлагууд ингэж л тоглодог. Бид үүнээс илүү яах юм бэ. Өөр яалгах гээд байгаа юм. Энэ нэг их анхаараад байх сэдэв биш гэж бодож байна.” гэв.